Boldyn Javkhlan
Mongolian politician

Boldyn Javkhlan

The basics
Quick facts
Intro
Mongolian politician
Gender:
Male
Places:
Work field:
Birth:
1975
Biography menu
Menu

Jump to

Introduction Намтар Ажилласан байдал Гэр бүл Гадны холбоос
The details
Biography

Introduction

Болдын Жавхлан (1975 оны 5 сарын 12-нд Дарханд төрсөн) нь Монгол Улсын улс төрч, эдийн засагч. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд, 2020 онд дахин сонгогджээ. Улмаар 2021 оны 1-р сарын 29-нд Монгол Улсын Сангийн сайдаар томилогдсон.

Намтар

Болдын Жавхлан 1975 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Дархан хотын Нэгдсэн эмнэлэгт, эцэг Лувсангийн Болд, эх Мэндбаярын Энхмандах нарын дунд хүү болон төржээ.

Боловсрол

  • 1977-1982 онд Дархан хотын 5 дугаар цэцэрлэг
  • 1982-1990 онд Дархан хотын 17-р дунд сургууль
  • 1990-1992 онд Сүхбаатар аймаг 1-р дунд сургууль /бүрэн дунд боловсрол/
  • 1992-1997 онд МУИС, Эдийн Засгийн Сургуульд банкны эдийн засагч
  • 2007-2008 онд АНУ, Калифорнийн Их Сургуулийн Риверсайдын хэлний сургууль
  • 2008–2009 онд АНУ, Индианагийн Их Сургуульд тус тус суралцсан.

Эдийн засагч мэргэжилтэй, орос, англи хэлтэй.

Ажилласан байдал

  • 1997-1999 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын хянан шалгагч
  • 1999-2000 онд Монголбанкнаас ХААН банкинд Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч
  • 2000-2004 онд Монголбанк, Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч
  • 2004-2006 онд Худалдаа Хөгжлийн Банк, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал
  • 2006-2007 онд Худалдаа Хөгжлийн Банк, Дэд ерөнхийлөгч
  • 2010 -2016 онд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч
  • 2016-2020 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх.
  • 2021 оны 1 сарын 29-нөөс Сангийн сайдаар томилогдон ажиллаж байна.

Гэр бүл

Тэрээр эхнэр, нэг хүүтэй.

Гадны холбоос